Орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэж, үнэмлэх олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
өөрийгөө болон бусдыг авран хамгаалах чиглэлээр орон нутагт сургагч багш нарыг
бэлтгэлээ.
Орон нутагт сургагч багш бэлтгэх, тэднийг сургаж, чадавхжуулах зорилго
бүхий “Бэлэн бай” сургалтыг Сэлэнгэ аймгийн Онцгой
байдлын газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага /ДЗМОУБ/ хамтран зохион байгууллаа.
Сургалтад Хүдэр, Ерөө, Жавхлант, Орхон, Сант,
Шаамар сум, Бугант, Дулаанхаан тосгоны нийт 16 иргэн хамарсан байна. Эдгээр иргэн орон нутагтаа болзошгүй аюул
ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг зохион явуулах мэдлэгтэй болсон төдийгүй, сургагч багшийн сертификатаа гардан авчээ. Мөн эдгээр бэлтгэгдсэн сургагч багш нарт орон нутагтаа “бэлэн бай” сургалтыг
зохион байгуулахад ашиглах сургалтын хэрэглэгдэхүүнийг заавар зөвлөмжийн хамт гардуулан өгчээ.
Орон нутаг дахь сургагч багш нарыг бэлтгэх энэхүү сургалтыг аймгийн ОБГ-ын мэргэжилтэн Р.Дэлгэрдалай,
ДЗМОУБ-ын хүмүүнлэгийн ОБХ-ийн менежер н.Өлзиймаа, ДЗМОУБ-ын Гамшигт тэсвэртэй хотууд
төслийн зохицуулагч О.Оюунтөгс нар хоёр өдрийн турш зохион байгуулжээ.