Залуу боксчид “Химийн цом”-д хүч үзэхээр Германыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-08 16:36:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын шигшээ багийн залуу тамирчид ХБНГУ-ын Кёльн хотноо дөрөвдүгээр сарын 9-нд эхлэх "Химийн цом" олон улсын тэмцээнд оролцохоор Европ тивийг зорьжээ.


Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч Н.Баяраагийн удирдлага дор 5 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин Германы ринг дээр хүч, ур чадвараа сорин тулалдана. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 52 кг-д Г.Ариунболд, 57 кг-д Ц.Мөнхбаатар, 60 кг-д Б.Мишээлт, 63 кг-д Б.Төгөлдөр, 69 кг-д О.Бямба-Эрдэнэ нар хүч үзэх бол, эмэгтэй боксчдын бүрэлдэхүүнд 51 кг-д М.Энхжаргал, 54 кг-д Э.Мичидмаа, 57 кг-д Д.Хонгорзул нар багтжээ.


Мөн дасгалжуулагч Н.Баяраагийн хамт дасгалжуулагч Н.Галтбаатар, шүүгч Ц.Цогтгэрэл /AIBA III star R&J/ нар Кёльнд ажиллаж байна. 

Связанные новости