Хунтайж Харри хүүхдээ цагаан хоолоор өсгөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-04-12 18:42:46
Yesukheitumur Tumurbaatar

ЛОНДОН. /Livekindly/. Их Британийн хунтайж Харри гэргий Меган Маркли нар удахгүй төрөх хүүхдээ цагаан хоолоор өсгөхөөр төлөвлөжээ.


Их Британийн хааны удмын хосууд сарын дараа мэндлэх анхны хүүхдээ Беркшир дээдсийн хүрээлэнгийн Виндсор хотын шинэ гэртээ өлгийдэн авахаар төлөвлөсөн байна.


Хааны ордон дахь эх сурвалжийн хэлж байгаагаар, “Меган удахгүй мэндлэх хүүхдээ ургамлын гаралтай цагаан хоолоор өсгөх хүсэлтэй байгаагаа Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр мэдэгджээ”


Сүүлийн үед хосууд ургамал дээр суурилсан хооллолтын хэв маягийг дэмжиж байгаа бөгөөд хунтайж Харри зөвхөн жимс болон ногоогоор хооллож байгаа тухай "News.com.au" сайт мэдээлжээ.


Их Британийн олон гэр бүл ургамлын гаралтай хоолны хэв маягийн сонгох болсноор веган хүүхдүүдийн тоо нэмэгдэх юм. Өнгөрсөн жилийн судалгаагаар, Их Британийн 12 гэр бүл тутмын нэг нь хүүхдүүдээ ногоон буюу ургамлын гаралтай хоолоор өсгөж байгаа аж.  

Связанные новости