Сумдтай онлайнаар холбогдож, видео хурал хийдэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-01 14:27:55

МОСКВА. /РИА Новости/. Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ болон сумдын тамгын газар, агентлагуудын техник тоног төхөөрөмжийг үе шаттайгаар сайжруулж, цахим засаглалыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд сумдад онлайн хурал зохион байгуулах техник, тоног төхөөрөмжийг суурилуулах ажил дуусаад байна. Энэ хүрээнд хөдөөгийн 18 гаруй сумыг онлайн сүлжээнд холбож, видео хурал хийх боломжийг бүрдүүлэн туршиж бэлэн болгожээ.

Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн дэмжлэг болон ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийж буй энэхүү ажлын үр дүнд төрийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн чухал шаардлагатай мэдээ мэдээллийг орон зай, цаг хугацааны хамааралгүйгээр, түргэн шуурхай, зардал багатайгаар солилцох боломжтой болоод байна.

Өөрөөр хэлбэл, сумдаас төрийн албан хаагчдыг болон дарга удирдлагуудыг нь дуудахгүйгээр, онлайн сүлжээгээр холбогдож видео хурал хийх аж. Увс аймгийн хамгийн ойрын сум 35 км-т оршдог бол хамгийн алслагдсан сум 350 гаруй км-т байрладаг юм. Иймээс сум сумаас хүн дуудахгүйгээр нэгэн зэрэг онлайнаар холбогдон видео хурал хийх болсноор цаг хугацаа, хөрөнгө мөнгө болоод өчнөөн олон зардлыг хямнах боломж бүрдээд байна. 

Связанные новости