“Apple” шинэ “iPod” танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК. /CNN/. “Apple” компани мягмар гарагт “iPod” хэрэглэгчдэдээ таатай мэдээг дуулгаж, 2015 оноос хойш анх удаа шинэ загварын “iPod”-оо танилцуулсан байна.
“iPod touch”-ийн долоо дахь загвар болсон шинэ бүтээгдэхүүн нь 256 гегабайт хүртэлх багтаамжийн сонголттой бөгөөд 199-399 ам.доллартай үнэтэй ажээ.
“iPod”-ын эрэлт хамгийн өндөр байсан 2008 онд “Apple” компани энэ төрлийн 55 сая ширхэг бүтээгдэхүүн
худалдаалж байжээ. Харин 2013 онд худалдан авалтын хэмжээ багасаж, 20 саяас
буурснаас хойш “iPod”-ыг
худалдаалахаа зогсоосон байна.
“iPhone 7” загварын гар утастай ижил “A10” чип бүхий шинэ “iPod” сим карт уншихгүй хэдий ч утасгүй
сүлжээнд холбогдож, “Face Time” хавсралтаар дуудлага хийх зэрэг “iPhone” гар утасны ихэнх үйлдлийг гүйцэтгэх боломжтой
ажээ.
Алтан шаргал, мөнгөлөг,
ягаан, саарал, цэнхэр, улаан өнгөний сонголттой “iPod”-ыг энэ долоо хоногийн мягмар гарагаас эхлэн 27 орны иргэд
цахимаар захиалах боломжтой болжээ.