Сүхбаатарын бөхчүүд баяр наадмын бэлтгэлдээ гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээний бөхчүүд энэ жилийн баяр наадмынхаа бэлтгэлд гарчээ. Монгол Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Монгол Улсын начин Б.Батжаргал нарын тэргүүтэй улс, аймгийн цолтой 20 гаруй бөх хамтран бэлтгэлээ хийж эхэлсэн байна.
Сүхбаатар нутгийн бөхчүүд баяр наадмынхаа бэлтгэлийг жил бүр "Хайрын билэг 2" амралтад гарч хийдэг бөгөөд тав
дахь жилдээ хамтарсан бэлтгэлдээ гараад байгаа юм.
Баяр наадмын бэлтгэлийн галын
нээлтийн барилдааныг зохион байгуулахад Монгол Улсын начин Бо.Батжаргал түрүүлж, аймгийн хурц
арслан Б.Номиндалай үзүүрлэсэн байна.