СҮХБААТАР: З.Начинг Монгол Улсын гавъяат эдийн засагч цолоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-27 15:29:01

Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дарьганга сумын уугуул, ахмад эдийн засагч Зундуйн Начинг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 11 дүгээр сарын 25-ны өдрийн 173 дугаар зарлигаар Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор шагнасныг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өнөөдөр гардуулан өглөө.

 

З.Начин нь 1958 онд Улаанбаатар хотноо Санхүү, эдийн засгийн техникумд нягтлан бодогч мэргэжлээр суралцаж, 1964 онд аймгийн Ардын их хурлын депутатын гүйцэтгэх захиргаанд гавьяат эдийн засагч З.Нямын удирдлага дор ажлын гараагаа эхлүүлж байжээ. Үүнээс хойш авто бааз, аймгийн гүйцэтгэх захиргаа зэрэгт тасралтгүй 40 гаурй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан байна.


 

Тэрбээр нягтлан бодох бүртгэл гэдэг бол маш хариуцлагатай ажил. Тиймээс анхнаасаа зөв, зарчимч, эмх цэгцтэй ажиллах ёстой. Миний хувьд ажилдаа их уйгагүй нэгэн байлаа. Дээд газраас хяналт, шалгалт ирлээ гэхэд бэлдэж байсан удаа надад байхгүй. Байгаа байдлаа л үзүүлчихнэ, тэгсэн ч хамгийн сайнаар л дүгнүүлдэг байлаа. Байнга хийж байгаа ажлаа тухай бүрд нь чанартай сайн гүйцэтгээд байхад айж эмээх, урьдчилж бэлдэх гэдэг зүйл хэрэггүй шүү дээ. Тийм ч учраас тухайн үед Сангийн яам болоод аймгийн гүйцэтгэх захиргааны даргын тушаал гарч, миний сайн туршлагыг 18 аймагт нэвтрүүлж байсан түүхтэй. Миний туршлага бол зөвхөн гүйцэтгэх захиргааны ажилд тохирсон туршлага байсан хэмээн дурсан ярилаа. 

Связанные новости