СҮХБААТАР: "Би сэлж сурлаа" хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-01 09:47:51

Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГ-ын санаачилга, санхжүүилтээр БТСГ-тай хамтран хэрэгжүүлдэг "Би сэлж сурлаа" хөтөлбөр нь улсын хэмжээнд сайн туршлагаар шалгарч, улсын хэмжээнд буюу усан бассейнтэй аймгуудад хэрэгжүүлэхээр болжээ.


 

Гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй аяны хүрээнд одоогоор 180 хүүхэд хөнгөлөлттэй сургалтад хамрагдаж байна. Харин ахисан түвшний тамирчид мэргэжлийн уралдаан, тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож, усанд сэлэлтийн спортын төрөлд Сүхбаатарын хүүхдүүд хүч түрэн орж ирж буйг мэргэжлийнхэн онцолж байна.

 

"Би сэлж сурлаа" хөтөлбөр хэрэгжсэнээр усан спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа гэнэ. Гурван жилийн хугацаанд 800 орчим хүүхэд сургалтад хамрагджээ.

 

Хөтөлбөрийг сумын ИТХ, ЗДТГ-аас санхүүжүүлж, хүүхдүүдийн төлбөрийг эхний сард бүтэн, дараагийн сард 50 хувиар гэх мэт шат дараатай хөнгөлдөг байна.

 

Связанные новости