СҮХБААТАР: Доктор Ж.Цэсэнгийн номын нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул сэтгүүлч, судлаач, Аюулгүй байдал судлалын доктор, Ж.Цэсэнгийн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх нь” номын нээлт 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод боллоо.
Доктор
Ж.Цэсэн энэхүү бүтээлээрээ Үндэсний аюулгүй байдлын орчин дахь хэвлэл мэдээллийн оролцооны онолын үндэс, олон улсын чиг хандлага, Монгол Улсын нөхцөлд тохирох бодлогын боломж, сорилтуудыг шинжлэх ухааны баримт
нотолгоонд тулгуурлан нийгмийн мэдээллийн орчинд үүсэж буй шинэ эрсдэлүүд, тэдгээрийн далд болон шууд нөлөөллийн механизмыг задлан шинжилж, гадаад болон дотоодын судалгааг өргөн хүрээтэй судалж, үндэсний аюулгүй байдлын бодлогод хэвлэл мэдээллийн оролцоог хэрхэн оновчтой
нэгтгэх талаарх санал, зөвлөмжийг боловсруулсан байна.
Жирийн
нэгэн малчны охин оюутан ахуйдаа зуныхаа амралтаар үнээ сааж аав, ээждээ нэмэр болдог байлаа. Бидний аав үр хүүхдүүддээ ерөөлийн дээдийг хэлдэг бол ээж маань дэргэд үргэлж ном уншиж үлгэрлэсэн нь өнөөдрийн доктор Ж.Цэсэнг бий болгосон хэмээн тэрбээр номын нээлтийн үеэрээ хэлсэн юм.
Ulaanbaatar