“Ардын язгуур өв соёл-2019” наадамд 240 гаруй ардын авьяастнууд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-07-03 09:24:05

Увс /МОНЦАМЭ/. Хяргас суманд алдарт бийч, икэлч Т.Баяны нэрэмжит "Ардын язгуур өв соёл-2019" ардын урлагийн наадам өнөөдөр нээлтээ хийлээ. Тус наадамд Хяргас, Зүүнговь, Тэс, Баруунтуруун, Өндөрхангай, Цагаанхайрхан Малчин сумын 240 гаруй ардын авьяастнууд ардын урлагийн найман төрлөөр өрсөлдөж байна.

Хоёр өдрийн турш үргэлжлэх уг наадмын шилдгүүд маргааш тодрох юм. Зүүн бүсийн сумдын ардын авъяастнуудын дунд анх удаагаа зохион байгуулж байгаа энэхүү наадамд дээрх сумдын зүгээс өндөр ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

 

Связанные новости