Архивын улсын үзлэгт бэлдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Архивын ерөнхий газраас дөрвөн жил тутамд Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.
Улсын үзлэгийг угтаад аймгийн салбар комиссын бүрэлдэхүүн энэ
сарын 1-нээс
эхлэн аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, байгууллагуудад урьдчилсан үзлэг
явуулж байна. Тус
ажлын хэсэг одоогоор аймгийн ЗДТГ, БОАЖГ, МХГ,
ХХҮГ, Статистикийн хэлтэст ажиллаж, байгууллагын ажлын
зохион байгуулалттай танилцан, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд
стандарт, шаардлагыг мөрдөж буй байдалд үнэлэлт, зөвлөмж өгч байна.