Газар Дундын тэнгист живсэн шумбагч онгоцыг олжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ПАРИС. /Anadolu/. Одоогоос 52 жилийн өмнө багийн 52 гишүүний хамт Газар Дундын тэнгист живсэн Францын шумбагч онгоцыг олжээ.
1968 оны тэнгисийн цэргийн сургуулилтын үеэр живсэн “La Minerve” шумбагч онгоцыг Францын өмнөд хэсгийн Тулон далайн боомтоос олсон байна.
Шумбагч онгоцыг АНУ-ын хувийн компани далайн 2370 метрийн гүнээс илрүүлжээ. Усны дроноор шумбагч онгоцыг илрүүлэх үед онгоц гурван хэсэг болон хуваагдсан байсан гэж Францын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Францын эрх баригчдын мэдээлснээр, шумбагч онгоц 1968 оны нэгдүгээр сарын 17-нд сураггүй болсны дараа эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан аж.