“GTA 6” тоглоомыг гаргах хугацаа дахин хойшилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. “Grand Theft Auto 6” тоглоомыг нээх огноог хоёр дахь удаагаа хойшлуулж, 2026 оны 11 дугаар сарын 19-нд гаргахаар товложээ.
Америкийн “Rockstar Games” компанийн бүтээгдэхүүн болох хамгийн их хүлээлттэй тоглоомын үргэлжлэл 2026 оны тавдугаар сард гарах ёстой байсан юм. Үүнээс өмнө нь 2025 оны намар хойшлуулж байв.
“Rockstar” компаниас пүрэв гарагт мэдэгдэхдээ, гярхай тоглогчдын “хүлээж
буй” түвшинд хүргэхийн тулд дахиад сарын хугацаа шаардлагатай гэдгийг онцолсон байна. Цувралын хамгийн сүүлийн хувилбар болох “GTA 5” тоглоом 2013 онд
гарсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай хоёр дахь тоглоом болсон юм.
Анх гарснаасаа хойш 12 жилийн хугацаа өнгөрч байгаа хэдий ч уг
тоглоом өнөөдөр ч гэсэн видео тоглоом тоглогчдын дунд эрэлттэй хэвээр байна. “Rockstar”
компанийн мэдэгдэлд, тоглоомыг хүлээх хугацааг дахин сунгаж
байгаадаа харамсаж байгаагаа илэрхийлээд, тэвчээртэй хандаж буй фенүүддээ
талархжээ.
10 дугаар сарын 30-нд “Rockstar”-ын Их Британийн студиэс 31
ажилтныг ажлаас нь халсны дараа дээрх мэдэгдлийг гаргасан байна. Тоглоомын салбарт
ажиллагсдын эрх ашгийг хамгаалдаг IWGB үйлдвэрчний эвлэл мэдэгдэхдээ, тус компани Их Британи дахь ажилтнуудыг үйлдвэрчний эвлэлд нэгдэхийг зогсоохын тулд ажлаас нь халсан гэж
буруутгажээ.
Ulaanbaatar