Токиогийн Олимпын бамбарыг авчрах төлөвлөгөөг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /NHK/. Олимпын наадмын галт бамбарыг Грекээс Японд авч
ирэхэд тус улсын агаарын тээврийн томоохон компаниуд хамтран ажиллахаар
төлөвлөжээ. Токиогийн Олимпын наадам өнөөдрөөс яг нэг жилийн дараа буюу 2020
оны долдугаар сарын 24-нд эхлэх юм.
Мягмар гарагт “Japan
Airlines” компанийн тэргүүн Южи
Акасада дээрх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулсан бөгөөд түүний хэлснээр,
“Japan Airlines”, “All
Nippon Airways” компанийн хамтарсан тусгай
нислэгээр Олимпын бамбарыг Японд авчрах ажээ.
Ирэх оны
гуравдугаар сарын 12-нд эртний Олимпия хотын сүмд асаах галт бамбарыг
гуравдугаар сарын 20-нд Японы хойд нутгийн Мияги мужийн агаарын цэргийн баазад
авчрах юм байна.