Улаан буудай, хүнсний ногооны үрд шинжилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 14:52:23

МХЕГ-ын  даргын баталсан  удирдамжийн дагуу  Булган аймгийн МХГ нь таримал ургамлын үр  сортын чанарт  лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалтыг  хийлээ.

Шалгалтанд “Тариалан эрхлэлтийг  дэмжих  сан”  гийн  Булган салбар,  ОБЕГ-ын  харъяа  Хутаг-Өндөр,  Сэлэнгэ суман дахь  Улсын  нөөцийн  салбар хамтран   21  аж ахуйн нэгж,  7 иргэний  нийт  4761,9 тн үрийн болон  хүнсний  буудай , төмс  хүнсний ногооны үрийг шалгалаа.

Эдгээрээс нийт 141 дээжийг аймгийн МХГ-ын болон МХЕГ-ын ХАБҮЛЛ-т шинжилгээнд  хамрууллаа.  Шинжилгээнд хамрагдсан  2676,8 тн үрийн буудайн  93,4 хувь,  2066,6 тн  хүнсний  буудайн  96,7 хувь,  18,5 тн төмс, хүнсний  ногооны  үрийн 98,5 хувь нь  тус тус стандартын шаардлага хангасан байна. Дараачийн шинжилгээ  5-р сарын 10-ыг  хүртэл  хийж эцсийн  дүн  гарна. Мэдээллийг аймгийн МХГ–ын ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагч Б.Долгоржав мэдээллээ. 

                                                                                                                       П.Батням

Связанные новости