Залуу волейболчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-25 10:35:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй 2019 оны залуучуудын УАШТ спортын төв ордонд /9-р сарын 23/ үргэлжилж байна.


Энэ сарын 29 хүртэл болох тус тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 9 багийн нийт 250 гаруй тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байна. Даваа гарагт УАШТ-ий нээлтийн ёслол болж Монголын волейболын холбооны удирдлагууд оролцон баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээний хэсгийн тоглолтууд бямба гараг хүртэл үргэлжлээд хагас шигшээ болон шигшээ тоглолт ирэх амралтын өдрүүдэд болж шилдгүүдээ тодруулна.

Связанные новости