"Рио-2016" наадмын марафон гүйлтийн туршилтын тэмцээн амжилттай болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Намрын халуун төөнөж байгаа хэдий ч тамирчид болон олимпын наадам зохион байгуулагчдын хувьд “Рио-2016” наадмын марафон гүйлтийн туршилтын тэмцээн амжилттай болж өнгөрлөө гэж үзэж байна.
“Наймдугаар сарын 21-нд болох 42 км-ийн марафон гүйлтийн тэмцээний чиглэлд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Ирэх долоо хоногт маршрутын талаар хэлэлцэж, долдугаар сард эцэслэн танилцуулна. Юутай ч туршилт ерөнхийдөө амжилттай болсон” гэж “Рио-2016” наадам болох газруудыг хариуцсан захирал Густаво Нассименто мэдэгджээ. Тэмцээний гараа 700 м урт “Самбадрома” цэнгэлдэхэд эхэлж, тус цэнгэлдэхэд дуусах ажээ.
Туршилтын тэмцээнд 16 тамирчин оролцсоноос Марсио Баррето да Силва барианд 2 цаг 21 минут 22 секундийн үзүүлэлттэйгээр барианд түрүүлэн орж иржээ.
"Замын тэмдэглээ болон зохион байгуулалт маш сайн байна. Хамгийн хэцүү нь халуун байсан. Дэлхийн шилдэг тамирчид оролцох уг тэмцээний туршилтын тэмцээнд оролцсон нь миний хувьд сэтгэл догдлом сайхан мөч байлаа" гэж тэрбээр ярьж байна.
Д.Нямтулга