Өнөөдөр 145.615 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 10 дугаар сарын 7-нд Монголын
Хөрөнгийн биржид I, II, III ангиллын
20 ХК-ийн 25.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 145.615 ширхэг
хувьцаа арилжив. Энэ өдөр 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс "АПУ" (APU +0.28%) болон "Инвескор
ББСБ" ХК (INV +0.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Стандарт проперти групп" (BBD-14.48%) болон
"Мон-Ит Булигаар" ХК (MBG -10.00%)-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.49 хувиар
буурч 19088.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.479.743.379.069.45 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
4 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
4 дня