Ахуйн зориулалтаар агнах цагаан зээрийн тоог тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-10 21:36:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс энэ онд ахуйн зориулалтаар агнах цагаан зээрийн тооны дээд хэмжээг 533 толгой байхаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурлаар тогтоожээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, ан амьтны тухай хууль, БОАЖ-ын сайдын тушаалыг тус тус үндэслэн дээд хэмжээг батлан тогтоосон байна.

Цагаан зээр агнах үед хяналт шалгалтыг тогтмол үр дүнтэй явуулж, илэрсэн зөрчлийг хууль тогтоомжийн дагуу барагдуулж ажиллахыг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарт, ИТХ-ын тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн БОАЖГ-ын дарга Х.Төмөрхуяг нарт үүрэг болгожээ. 

Связанные новости