АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит яриа хэлэлцээ ирэх баасан гарагт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-22 10:07:38

ВАШИНГТОН. /TASS/. АНУ, БНХАУ-ын сайд нарын түвшний худалдааны ээлжит удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 25-нд болно хэмээн АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер мэдэгджээ.


"Би АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинтай хамтран Хятадын төлөөлөгчидтэй ирэх баасан гарагт яриа хэлэлцээ хийнэ. Худалдааны хэлэлцээрийн эхний үеийг бэлэн болгоход бидний гол зорилго оршиж буй” хэмээн тэрбээр ярьжээ.  


Талуудын худалдааны маргааныг зохицуулах хэлэлцээрийн хүрээнд хоёр улс чухал ач холбогдолтой эхний үе шатанд ойртон ирлээ хэмээн Д.Трамп БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй яриа хэлэлцээний хийсний дүнд өмнө нь мэдэгдсэн юм. 

Связанные новости