Д.Сумьяагийн нэрэмжит тэмцээн Увс аймагт болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Рио-2016” олимпын наадмын мөнгөн медальт, жүдо, самбо бөхийн Дэлхийн аварга Доржсүрэнгийн Сумьяагийн нэрэмжит "Аваргын гараа" жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Баруунтуруун суманд зохион байгуулж байна.
Тус тэмцээнд Увс аймгийн төвийн ЕБС-иуд, Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнхангай, Баруунтуруун, Тэс, Өлгий, Наранбулаг, Ховд, Хяргас, Малчин, Завхан зэрэг сумын 16 багийн 300 гаруй тамирчин оролцон хурд, хүч, ур чадвараа сорьж байна. Тэмцээн хөвгүүдийн 24, 27, 30, 34, 38, 42, 46 кг, охидын 28, 32, 36, 40, 44, кг жинд барилдаж эхнээсээ медальтнууд тодроод байна.