Монголын эмэгтэй шигшээ хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 18 дахь удаагийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний “В” хэсгийн 2 дахь барилдаанд Монголын шигшээ баг 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай халз барилдаж 4:6-гаар хожигдон өнөөдөр БНХАУ-ын шигшээтэй хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов.
Наритад ирсэн Америкийн шигшээ багт “Нур-Султан-2019” ДАШТ-д түрүүлсэн гурван дэлхийн аварга бөх очсон байв. Монголын эмэгтэй шигшээ баг эхний барилдаанд ОХУ-ын багийг 6:4-өөр ялсан юм. Монголын шигшээ багийн тамирчид сүүлийн гурван удаагийн Дэлхийн цомын АШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын шигшээг буулган авч байсан бол энэ удаа шинэ залуу бөхчүүдэд бага зэрэг туршлага дутан ялагдал хүлээлээ.
Монголын шигшээ багт ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ А.Батцэцэг, ОУХМ Э.Даваанасан нар ялалт байгуулсан. Дэлхийн аваргын отгон медальтан Б.Болортуяа энэ жилийн Нур-Султаны дэвжээнд оноогоор цэвэр ялагдсан дэлхийн аварга Жакарра Винчестерийг цэвэр дарж хариугаа авч чадлаа. Өнөөдөр Монголын шигшээ баг медалийн төлөөх халз барилдаанаа Дэлхийн цомын зургаан удаагийн аварга БНХАУ-ын хүчирхэг багтай хийх юм.
Монгол - АНУ 4:6
50 кг: Цогт-Очирын
Намуунцэцэг - Уитни Кондер 3:4
53 кг: Нандинцэцэгийн
Анударь - Сара Хильдбранд цэвэр ялагдсан
55 кг: Бат-Очирын
Болортуяа - Жакарра Винчестер цэвэр ялсан
57 кг: Алтанцэцэгийн
Батцэцэг - Келси Кэмпбелл 8:0
59 кг: Баатаржавын
Шоовдор - Десири Завала 12:2
62 кг: Энхбатын Гантуяа
- Мэйси Килт 2:4
65 кг: Өлзийсайханы
Пүрэвсүрэн - Форрест Молинари 2:6
68 кг: Энхсайханы
Дэлгэрмаа - Тамыра Менса 0:10
72 кг: Энх-Амарын
Даваанасан - Виктория Фрэнсис 13:7
76 кг: Ганбатын
Ариунжаргал - Аделине Грэй цэвэр ялагдсан
Монгол – Хятад 2019.11.17
LEI C. or SUN Y. (CHN)
vs BUYANDALAI C. or Namuuntsetseg TSOGT OCHIR (MGL) 72 | Mat A
LUO L. or PANG Q. (CHN)
vs Anudari NANDINTSETSEG (MGL) 73 | Mat A
CHEN J. or XIE M. (CHN)
vs Bolortuya BAT OCHIR (MGL) 74 | Mat A
Yongxin FENG (CHN) vs
Battsetseg ALTANTSETSEG (MGL) 75 | Mat A
RONG N. or ZHANG Q.
(CHN) vs Shoovdor BAATARJAV (MGL) 76 | Mat A
Juan KANG (CHN) vs
Gantuya ENKHBAT (MGL) 77 | Mat A
WU Y. or YU J. (CHN) vs Purevsuren ULZIISAIKHAN (MGL) 78 | Mat A
TALASINU ER E. or ZHOU F.
(CHN) vs Delgermaa ENKHSAIKHAN (MGL) 79 | Mat A
DING Z. or WANG J. (CHN)
vs Davaanasan ENKH-AMAR (MGL) 80 | Mat A
QIANDEGENCHA Q. or ZHOU
Q. (CHN) vs Ariunjargal GANBAT (MGL)