Их аварга Хакүхо М.Даваажаргал Кюүшюү башёг 6 даваатай тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 7 дахь өдөр /2019.11.16/ 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Такарафүжиг давж 6 даваа, нэг унаатай болж энэ башёг ганцаараа тэргүүлсээр байна.
Такарафүжигийн хувьд 3 даваа, 4 унаатай болов. Их аваргын 5 даваа, 2 унаатай 5 сумоч нэхэж байна. Озэки Такакейшо, Мёогирюүг ошидаши мэхээр давж 4 даваа, 3 унаатай бол Мёогирюү 4 унаатай болов. Озэки Такаясү, Тамаваши Б.Мөнх-Оргилыг цүкитоши мэхээр давж 3 даваатай болсон бол Тамаваши 4 даваа, 3 унаатай байна.
Озэки
цол горилж буй Митакэүми энэ өдөр Котоюкиг ошидаши мэхээр давж хоёул адил 3
даваа, 4 унаатай болов. Хокүтофүжиг Дайэйшо ошидаши мэхээр давж мөн адилхан 4
даваа, 3 унаатай болоод байна.