Моллаей Саеид Монгол Улсын харьяат болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-02 14:02:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан алдарт тамирчин Моллаей Саеид Монгол Улсын харьяат боллоо.


Моллаей Саеид Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасны дагуу Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг үндэслэн Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 20-нд зарлиг гаргасан байна.


Моллаей Саеид Монгол Улсын шигшээ багийн тамирчны хувиар анхны тэмцээндээ хүч сорихоор бэлтгэлээ базааж байгаа бөгөөд энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Жиндао хотод болох “World masters” тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ.

Связанные новости