АХБ “Милко” ХХК-тай сүүний үйлдвэрлэлийг дэмжих гэрээ байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-02 17:59:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ манай улсын Тэсо групп”-ийн гишүүн Милко ХХК-тай 7.5 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн зээлийн гэрээ байгууллаа. Энэ нь АХБ-наас Монгол Улсын хувийн хэвшилд төгрөгөөр олгож буй анхны зээл юм.

Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хөдөөгийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой дээрх төслийн гэрээнд АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Тэсо групп”-ийн ерөнхийлөгч О. Цогтгэрэл нар гарын үсэг зураад байна.

Гэрээгээр Милко компанийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн зэрэгцээ ханган нийлүүлэх сүлжээгээр нь дамжуулан иргэдийн амьжиргааг дэмжих аж.  Төслийн хүрээнд Милко ХХК түүхий сүү цуглуулах сүлжээгээ өргөтгөн, боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлнэ. Ингэснээр дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд нэмүү өртөг өсөж, сүүний үнэ цэнийн сүлжээ хөгжихөд түлхэц үзүүлнэ” гэж АХБ-ны мэдээнд онцолжээ.

Милко” компани түүхий сүүнийхээ тэн хагасыг сүү цуглуулах цэгүүдээр дамжуулан малчид, фермерүүдээс шууд худалдан авдаг байна. Энэ нь тус компанийн түүхий эдийн тогтвортой, найдвартай эх үүсвэрийг бүрдүүлж, малчдад нэмэлт орлого олох боломж олгодог байна.    

Связанные новости