Нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд улирлын
чанартай халдварт ханиад томуу, томуу төст өвчин, хурц халдварт салхинцэцэг
өвчин ихэсч хүүхдүүд ихээр өвчилж байгаа аж.
Иймээс тус сумын Засаг дарга Т.Гантулга А/362 тоот захирамж гарган нийтийг
хамарсан үйл ажиллагааг 2019 оны 12-р сарын
10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар
хориглох
шийдвэр гаргалаа. Мөн захирамжид зааснаар хэрэгжилтийг ханган хүүхэд, эцэг, эхчүүдэд мэдээлэл,
сэрэмжлүүлэг хүргэн ажиллахыг сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг
болгосон байна.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar