Ерөнхийлөн захирагчдын 21 хувь тайлангаа хугацаанд нь мэдээлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-24 16:48:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төсвийн байгууллагуудын Ерөнхийлөн захирагчдын 21 хувь нь аудитын тайлангаа хугацаанд нь гаргаж, аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтэд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

Хугацаа нь хуулинд зааснаар жил бүрийн 7 дугаар сарын 1 юм. Тодруулбал, Шилэн дансны хуульд (6.1.5-д) зааснаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 4 дүгээр сарын 25, аудитын тайлан, дүгнэлтэд тусгасан асуудлаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг тухайн жилийн 7 дугаар сарын 1-ний дотор тус тус тогтмол мэдээлж, мэдээллээ байгууллагын Шилэн дансандаа байршуулах ёстой.


Тэгвэл оны эцэс буюу энэ 12 дугаар сарын 24-ний байдлаар төсвийн байгууллагуудын 59 хувь нь үйл ажиллагаагаа мэдээлээгүй, 41 хувь нь мэдээлээд байгааг “Үнэн хатамж” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа өнөөдөр мэдээллээ.



Тэрээр энэ онд аудитын зөвлөмж, дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хугацаандаа мэдээлэх нь буурсан байдалтай харагдаж байгаа ч оноос өмнө амжиж мэдээллээ. Шилэн дансандаа байршуулна гэдэгт итгэж байна гэв. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж буй төрийн байгууллага, ААН-үүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг “Үнэн хатамж” ТББ-аас мөн давхар илэрхийллээ.

Тус ТББ Нээлттэй нийгэм форумд Төсвийн ерөнхийлөн захирагчдын аудитын зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилтийн талаар харьцуулсан мониторингийн судалгааг танилцуулсан юм.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости