Нийгмийн салбарын шилдгүүд шагналаа гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн нийгмийн салбарын ажилтан, албан хаагчдын нэгдсэн шинэ жилийн цэнгүүн энэ сарын 28-нд боллоо. Энэ үеэр эрхэлсэн ажлаараа салбартаа манлайлан ажилласан нийгмийн салбарын шилдэг ажилтан, менежер нарыг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Тодруулбал,
“Шилдэг менежер”-ээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов, Улсын
тэргүүний 2-р цогцолбор сургуулийн захирал Г.Энхбат, Эрүүл мэндийн газрын
дарга Ц.Отгонбаяр, Улсын
тэргүүний 5-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Пагма нарын хүмүүс шалгарсан байна.
Мөн нийгмийн салбарын “Шилдэг ажилтан”-аар “Ойрад”
театрын уран сайхны удирдаач Ц.Амараа, Монголын
хараагүйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн С.Төртогтох,
Улаангом сумын 6-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш М.Өлзийдэлгэр, Улсын
тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн биеийн тамирын багш Б.Пүрэвсүрэн нар шалгарсан байна.