Хөвсгөл аймгийн ЗДТГ чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-31 11:40:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны  (ISO 9001:2015), (MNS ISO 9001-2016) стандартыг нэвтрүүлжээ.


ISO 9001:2015, MNS ISO 9001-2016-г нэвтрүүлэхэд "Монголын Менежментийн Зөвлөхүүдийн холбоо” ТББ зөвлөхөөр ажиллаж, “Монсертф” ХХК албан ёсоор баталгаажуулж, тус аймгийн Засаг дарга Л.Ганболдод батламжийг өнөөдөр гардуулсан байна.


Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016/ стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, албан бичиг хөтлөлт, эмх цэгц сайжрах ач холбогдолтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын  сэтгэл ханамж дээшлэх нөхцөл бүрдэнэ.

Связанные новости