Хацү башёд Монголын 22 сумоч барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-02 11:31:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос нэгдүгээр сарын тэмцээний чансаа буюу Хацү башёгийн банцүкэг зарлажээ. Тус башёд Монголын 22 бөх зодоглохоор болжээ.


Тус чансааны зүүн жигүүрийг мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, баруун жигүүрийг 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд тэргүүлж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил зүүн жигүүрийн гуравдугаарт, “Таманой” дэвжээний бөх Азүмарү С.Тодбилэг зүүний 15-д тус тус эрэмбэлэгджээ. Мөн “Мичинокү” дэвжээний бөх, Кирибаяама Б.Лхагвасүрэн макүүчи зиндаанд анх удаа зодоглохоор зүүний 17 дугаарт жагссан байна. Ийнхүү Монголын 5 бөх Макүүчи зиндаанд хүч сорино.


Харин Жүрёо зиндаанд Чиёошома Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд, Дайшохо Ч.Шижирбаяр, Ичиножёо А.Ичинноров нарын тэргүүтэй 8 бөх барилдана. Макүшита зиндаанд 6, Сандамэ зиндаанд 3 монгол бөх тус тус хүчээ сорихоор банцүкэд бичигдээд байна.

Связанные новости