“Цэнхэр хязгаарын мөнгөн шөнө”-өөр шагналын хур буулаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-01-02 12:05:33

Увс /МОНЦАМЭ/.Цэнхэр хязгаарын мөнгөн шөнө" харшийн сүлд модны наадам 12-р сарын 31-ний орой болж, энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа.

Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улаангом сумын 12-р багийн өндөр настан Билэгтийн Ядамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Самандын Амраа, Сакура худалдааны төвийн захирал Баатарын Сэржмаа нар шагнуулсан юм.

Тэрчлэн, Цэргийн гавьяаны одонгоор Цагдаагийн ахмад ажилтан Даржаагийн Энхтайван, Алтангадас одонгоор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Гонгорын Ууганбаяр, Нэгдсэн эмнэлгийн их эмч Жигжидийн Оюунгэрэл нарын 10 гаруй хүн энгэрээ мялаалаа.

Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Улаангом сумын 5-р цэцэрлэгийн эрхлэгч Цэрэндоржийн Пагма, “Чандмань-Увс ХХК-ийн инженер Лхамаагийн Батнасан нарын 10 гаруй хүн, салбарынхаа яамны жуух бичиг, тэргүүний ажилтан цолоор цөөнгүй хүмүүс шагнууллаа. Үүнээс гадна шинэ оны босгон дээр “Ойрад” театрын уран сайхны удирдаач Ц.Амраа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн юм.

Связанные новости