Жюү жицүгийн шилдгүүд бямба, ням гарагт тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-08 16:44:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын жюү жицүгийн 2020 оны аварга шалгаруулах тэмцээнийг нэгдүгээр сарын 11-12-нд Спортын төв ордонд зохион байгуулна.


Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй спортын нэг бол жюү жицүгийн спорт бөгөөд манай тамирчид тив, дэлхийд чамгүй амжилт үзүүлэх болсон билээ. Жюү жицүгийн барилдаан нас, бүс, жингийн нарийн ангиллаар шилдгүүдээ тодруулдаг онцлогтой.


“Монголын жюү жицүгийн холбоо”-ноос санаачлан сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа УАШТ-д манлайлсан тамирчид олон улс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авдаг байна.

Связанные новости