Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-01-09 10:30:33

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний өвчлөл амбулаторийн үзлэгийн 17.6 хувьд хүрч нэмэгдсэнтэй холбогдуулан Онцгой комисс хуралдаж, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хязгаарлах саналыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт хүргүүлээд байсан юм. Энэ дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2019-2020 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг 7 хоногоор, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаагаар тус тус хязгаарлаад байна.  

Энэ сарын 8-наас эхлэн сумдын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн иргэд, хүүхэд багачуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тэрчлэн өвчтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхэд 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөөг олгож байна. 

Связанные новости