"Хөвгүүдийн цом-2020” баруун бүсийн тэмцээний аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-01-09 12:49:55

Увс /МОНЦАМЭ/. Футзалны U16, U14, насны ангиллын "Хөвгүүдийн цом-2020 баруун бүсийн тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Улаангом хотноо боллоо.

Тэмцээний 16 насны ангиллын 1-р байрт Ховд аймгийн шигшээ баг, 2-р байрт Увс аймгийн шигшээ баг, 3-р байрт Баян-Өлгий аймгийн шигшээ баг шалгарлаа. Харин 14 насны ангилалд 1-р байрт Увс аймгийн шигшээ баг, 2-р байрт Ховд аймгийн шигшээ баг, 3-р байрт Баян-Өлгий аймгийн шигшээ багууд орсон юм.

14 насны ангиллын "Хөвгүүдийн цом-2020 баруун бүсийн тэмцээний “Шилдэг тоглогч”-оор Увс аймгийн шигшээ багийн ахлагч Н.Өлзийсүрэн, 16 насны ангиллын “Шилдэг тоглогч”-оор Ховд аймгийн шигшээ багийн ахлагч Л.Сүхболд нар тус тус шалгарлаа. Нас насныхаа ангилалд эхний байр эзэлсэн баг тамирчид энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах шигшээ тэмцээнд оролцох эрх авсан бөгөөд шигшээ тэмцээндээ эхний наймд шалгарсан баг хотод шигшээгийн бэлтгэлд хамрагдаж лигийн тэмцээнд оролцох юм байна.

 

 

Связанные новости