Их аваргууд Эндод дараалан уналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Хацү башёгийн 2 дахь өдөр Эндод кирикаеши мэхээр уналаа.
Магаэширагийн 1-ээс барилдаж байгаа Эндогийн хувьд Хацү башёгийн эхний 2 өдөр дараалан Их аваргуудыг давж гайхалтай амжилтын эзэн болов. Эхний өдөр Эндод унасан 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Абиг хатакикоми мэхээр хаяж, даваа, унаа 1-1 болоод байна.
Хокүтофүжи энэ өдөр Такакейшог ошидаши мэхээр давж 2 даваатай болсон бол Такакейшо 1 даваатай байна. Хацү башёгийн эхний өдөр унасан Митакэүми, Гойэдог ёрикири мэхээр давлаа. Харин Озэки Гойэдо 2 унаатай болов.
Макүүчид эргэн ирсэн Тамаваши
Б.Мөнх-Оргил, Асанояамад унаснаар нэг даваа, нэг унаатай бол эхний өдөр Митакэүмиг хаясан Асанояама 2 даваатай болов. Азүмарюү С.Тодбилэг энэ өдөр Точиазанг ёрикири мэхээр
давж 2 даваатай явна. Дээд зиндаанд дэвшин барилдаж байгаа Кирибаяама Б.Лхагвасүрэн,
Котоновакад хатакикоми мэхээр унаснаар 1 даваа, 1 унаатай байна.