"Алдар танан гарьд" баг анхны хожигдлоо амслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-16 14:01:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны Гоё дээд лигийн нэгдүгээр тойргийн ээлжит тоглолтууд лхагва гараг /2020.01.15/-т Спортын төв ордонд болж энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт "Алдар танан гарьд" болон "Хасын хүлэгүүд" багийн хооронд болов.


Тоглолтын эхнээс эн тэнцүү өрсөлдсөн хоёр баг шийдвэрлэх дөрөвдүгээр үед "Хасын хүлэгүүд" багаас Б.Дорждамба , О.Сэргэлэн нарын довтолгоо амжилттай болж, онооны давуу байдлыг үүсгэж, багаа ялалтад хөтлөв.



Энэхүү тоглолтын шилдгээр "Хасын хүлэгүүд" багийн холбон тоглогч О.Сэргэлэн 18 оноо, 8 самбар, 9 оновчтой дамжуулалт хийснээр шилдгээр тодорлоо. "Алдар танан гарьд" баг тус тоглолтод хожигдсон ч Гоё дээд лигийг таван хожил, нэг хожигдолтой тэргүүлж байна. Харин "Хасын хүлэгүүд" баг Гоё дээд лигт гуравдугаар байрт бичигдлээ.

Связанные новости