Монгол Улсын хүн ам 3.3 сая давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-01-16 14:54:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн ам 2019 оны жилийн эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оныхоос 63.1 мянган (1.9 хувь) хүнээр өслөө гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

1000 хүнд ногдох төрөлт 24.3, нас баралт 5.2, ердийн цэвэр өсөлт 19.1 байна. Төрөлт өмнөх оноос 0.1 пункт, нас баралт 0.2 пунктээр буурчээ.

Улсын хэмжээнд 2019 оны байдлаар, 80 251 хүүхэд төрсний 78223 (97.5 хувь) нь Монгол Улсад, 2028 (2.5 хувь) нь гадаадад төрсөн байна. Мянган хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Орхон аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.2-3.5 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-12.9 пунктээр буурчээ.

Мянган хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.6-3.5 пунктээр дээгүүр, харин Өмнөговь аймагт ижил түвшинд, бусад аймагт 1.0-12.9 пунктээр доогуур байна. 

Связанные новости