Оддын дайны шинэ анги 1 тэрбум ам.долларын ашиг олжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
МОСКВА. /РИА Новости/.
Оддын дайны 9 дүгээр анги буюу “Star Wars: The Rise of Skywalker” кино олон
улсын худалдаанд 1 тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ.
Ингэснээр “The
Rise of Skywalker” “Disney” кино студийн 2019 онд ийм хэмжээний ашиг орлого
авчирсан 7 дахь кино болсон байна. Энэ кино кинотеатрын дэлгэцнээ гарч хараахан
дуусаагүй байгаа учир ашиг орлогын хэмжээ нэмэгдэж магадгүй байгаа юм. Оддын дайны өмнөх ангиуд мөн ашиг орлогын хувьд маш амжилттай байсан юм. Тухайлбал, Оддын дайны 7
дугаар анги буюу “The Force Awakens” 2 тэрбум гаруй ам.долларын ашиг олж
байжээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar