АХБХ-ны цомын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Б.Хаш-Эрдэнэ ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-30 15:57:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны цомын тэмцээний урьдчилсан шатны плей-оффын тоглолт үргэлжилж байгаа бөгөөд Мьянмарын Янгон хотноо “Янгон Юнайтед” болон Бруней Улсын “Индера SC” багууд хариу тоглолт хийсэн байна.


Энэ тоглолтын шүүгчдийн бүрэлдэхүүнд АХБХ-ны элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ багтан амжилттай ажиллав. Тоглолт 3:1-ээр талбайн эзэн “Янгон Юнайтед” багийн ялалтаар өндөрлөв. “Янгон Юнайтед” хоёр тоглолтын нийлбэр 9:2-оор ялж, цааш өрсөлдөх эрхтэй болов.

Энэ удаагийн тэмцээнийг шүүгчдийг танилцуулбал, Талбайн шүүгч: Хо Вай Син /Хонконг/, Туслах-1: Ло Юүк Мин /Хонконг/, Туслах-2: Со Кай Ман /Хонконг/, 4-р шүүгч: Б.Хаш-Эрдэнэ /Монгол/



Связанные новости