Монголын 3 эмэгтэй бөх жиндээ шилдэг 10-т багтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос эмэгтэй чөлөөт бөхчүүдийн жин тус бүрийн шинэчилсэн чансааг зарлахад, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багаас 3 бөхийн нэр шилдэг 10-т багтжээ.
Монголын бөхчүүдээс энэ удаагийн чансаанд 55 кг-ын жинд Бат-Очирын Болортуяа 23 оноогоор IV байр, 59 кг-д Баатаржавын Шоовдор 23 оноогоор IV байр, 68 кг-д Соронзонболдын Батцэцэг 25 оноогоор VI байрт тус тус бичигдсэн байна.
Ирэх
саруудад болох тивүүдийн АШТ-ний дараа чансааг дахин шинэчлэн зарлах юм. Оны сүүлчээр жин бүрийн чансааны эхний гуравт шалгарсан бөхчүүд мөнгөн шагнал
хүртдэг билээ. Уг чансааны эхний дөрвөн байрт орсон бөхчүүд
“Токио-2020” олимпын наадамд эрхээ авч оролцвол сугалаанд салж оролцох бөгөөд
өндөр чансаатнууд зөвхөн хагас шигшээ болон шигшээ барилдаанд хоорондоо
барилдах журамтай юм.