Нийслэлийн 93 дугаар сургуулийн “Шинэ үе” баг АНУ-д тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Флорида муж, Орланда хотод болсон хөгжөөн дэмжигч хүүхдүүдийн Дэлхийн аварга шалгаруулах “World school & Performance cheer championship” тэмцээн хоёрдугаар сарын 1-2-нд болж, Монгол Улсын баг тэргүүн байр эзэлжээ.
Тодруулбал, тус тэмцээнд Улаанбаатар хотын лаборатори 93 дугаар дунд сургуулийн “Шинэ үе” хамтлаг оролцож түрүүлсэн байна. “Шинэ үе” хамтлагийн хөгжөөн дэмжигч хүүхдүүдийн баг тамирчдыг багш Ц.Сарантуяа, М.Наранзул нар дасгалжуулж ийнхүү өндөр амжилт гаргажээ.