Улаангом руу орж гарах хөдөлгөөнд хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-02-24 19:55:10

Увс /МОНЦАМЭ/. Коронавируснээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ сарын 17-ноос эхлэн аймгийн ОБГ, МХГ, ЭМГ, ЦГ, Авто тээврийн төв,  Зооноз, өвчин судлалын Үндсэний төв /ЗӨСТ/-ийн хамтарсан ажлын хэсэг Улаангом сум руу орж гарах хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна.

Хоёрдугаар сарын 21-нд аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ЗДТГ-ын дарга С.Батжаргал, ОБГ-ын дарга Б.Баттулга нараас бүрдсэн ажлын хэсэг постуудын хяналтын үйл ажиллагаатай танилцаж, зааварчилгаа өглөө.

Ойрын өдрүүдэд замын хөдөлгөөн эрс нэмэгдсэн бөгөөд Улаангомоос Улаанбаатар хот руу явах чиглэлийн пост дээр өглөө 8-11 цагийн хооронд Улаангом сум руу 48 тээврийн хэрэгсэл орж, 15 тээврийн хэрэгсэл гарч явсан байна.

Пост дээр ажиллаж байгаа Онцгой комиссын баг бүрэлдэхүүн зорчигчдийн халууныг үзэж бүртгэлжүүлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж чиглэл өгч, материал тараах, амны хаалт тогтмол зүүх, Аймгийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийг мөрдөж ажиллахыг сануулав. 


Связанные новости