Шатрын “Аэрофлот опен” ОУТ-ний С ангилалд Э.Болдоо тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотноо “Aeroflot оpen” олон улсын шатрын нээлттэй тэмцээн А ангилалд гадаад чансаагаар 2500-аас дээш, B ангилалд 2300-аас 2550 хүртэлх, C ангилалд 2300 хүртэлх чансаатай шатарчдын болон Блиц буюу түргэн тоглолт гэсэн 4 ангиллаар боллоо.
Тус тэмцээний “B” ангилалд Олон улсын мастер /ОУМ/ С.Билгүүн, ОУМ С.Ган-Эрдэнэ, ОУМ У.Насанжаргал, Дэлхийн шатрын холбооны мастер /ДШХМ/ С.Чингүүн, “C” ангилалд ДШХМ Б.Баярмандах, ДШХМ Э.Болдоо, Б.Ананд нар өрсөлджээ.
“Moscow
open” олон улсын нээлттэй тэмцээний “C”
ангиллын
аварга, ОХУ-д суралцаж буй оюутан ДШХМ Э.Болдоо есөн өргийн дараах байдлаар 7,5 оноотой ганцаараа “Aeroflot оpen” тэмцээний
С ангилалд тэргүүлсэн байна.
Тэрбээр гадаад
чансааны үзүүлэлт нь 2490 болж тэргүүлсэн
бол түрүү жилийн дэд аварга ДШХМ Б.Баярмандах шагналт 16, өсвөрийн шатарчин
Б.Ананд шагналт 33 дугаар байрт тус тус
шалгарлаа.
Ташрамд дуулгахад, ДШХМ Э.Болдоо нэг сар дараалан болсон
хоёр томоохон олон улсын нээлттэй тэмцээнд түрүүлсэн энэхүү амжилтаараа гадаад
чансаагаа +73.2-оор нэмэгдүүлэх нь тодорхой болов. Мөн өсвөрийн шатарчин Б.Анандын хувьд тус
тэмцээнд амжилттай тоглож гадаад чансаагаа +94.4-өөр нэмэгдүүлсэн нь онцлох
амжилт юм.