Өнөөдөр олимпын эрхийн төлөө 3 боксчин эхний тулаанаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-04 15:14:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йордан улсын Амман хотноо өчигдөр /2020.03.03-11/ эхэлсэн боксын Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээний 2 дахь өдөр Монголын шигшээ багийн эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин тулалдана.


Энэ өдрийн үдээс өмнөх тэмцээнд эрэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Х.Энхмандах /7 дахь тоглолт/ Тажикистаны тамирчинтай тулалдах бол үдээс хойш эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Т.Болортуул /2 дахь тоглолт/ Папуа шинэ Гвинейн боксчинтой, эрэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ Б.Мишээлт Катарын /12 дахь тоглолт/ тамирчинтай тус тус хүч, ур чадвараа сорих юм. Амман болон Улаанбаатарын цагийн зөрөө 6 цаг юм байна. 

 


Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн тэргүүтэй 13 тамирчин Амманд очоод байгаа юм.


Ташрамд дуулгахад, Амман хотноо баасан гарагт буюу гуравдугаар сарын 6-нд Олон улсын боксын холбоо /AIBА/-ны Ази тивийн форумыг зохион байгуулах юм.



Связанные новости