Залуу боксчид Финланд улсад хүч үзэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуу боксчид Финланд улсын Хельсинк хотноо 2020 оны гуравдугаар сарын 4-9-нд зохион байгуулж байгаа “Gee Bee” олон улсын тэмцээнд оролцохоор очоод байгаа юм.
Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Б.Содгэрэл, шүүгч Б.Атарбаяр тэргүүтэй 4 тамирчин багтсан бөгөөд 52 кг-д Ц.Жамьянбат, 57 кг-д Э.Баярсайхан, 69 кг-д Г.Баярхүү, 75 кг-д Б.Гантулга нарын тамирчин Хельсинк хотын ринг дээр хүч үзэх юм. Монголын залуу тамирчид олимпын өмнөхөн бусад орны тамирчдын бэлтгэл, ур чадвар ямар байгааг тандах, туршлага хуримтлуулах зорилготой тус тэмцээнд оролцож байгаа аж.