Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн тэмцээн цуцлагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-04 17:06:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсад 2020 оны гуравдугаар сарын 18-22-нд зохион байгуулахаар товлосон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн олгох тэмцээн цуцлагджээ.


Коронавируснийн халдвараас урьдчилан сэргийлж тус тэмцээнийг цуцалж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBА/-ноос өнөөдөр албан ёсоор мэдэгдэв.


Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн баг “Токио-2020” олимпын наадмын эрх авч, багийн спортын түүхэнд анхдагч болсон бол эрэгтэйчүүдийн баг энэ тэмцээнээс эрх авах боломж байгаа юм.


Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээнийг дөрөвдүгээр сард Унгар улсад зохион байгуулахаар FIBА, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-той зөвшилцөж байгаа аж. 

Связанные новости