Нөөцийн мах даваа гарагаас худалдаанд гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-08 13:48:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн зургаан дүүргийн 279 цэгт даваа гарагаас /2020.3.9/ эхлэн нөөцийн мах худалдаж эхэлнэ.


Засгийн газраас 2020 онд 20 мянган тонн мах нөөцлөх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 13 мянга 200 тонн махыг нөөцлөөд байгаа аж. Хөгжлийн банк зээлийн асуудлыг шийдвэрлэвэл нөөцийн мах бэлтгэх 15 аж ахуйн нэгж нь үргэлжлүүлэн мах нөөцлөх ажээ.


Энэ удаа нөөцийн махыг нийслэлийн зургаан дүүргийн 279 хүнсний дэлгүүрээр худалдаалах бөгөөд үнийн хувьд нэг килограмм махыг 7700-6200 төгрөгөөр худалдах юм. 


Тухайлбал, Үхрийн мах- 7700 төгрөг, хонины мах- 6700 төгрөг, ямааны мах- 6200 төгрөгөөр зарах юм байна.

Связанные новости