Аймгийн Онцгой комисст ААНБ, иргэд хандив өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-03-10 15:13:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж ААНБ, иргэд аймгийн Онцгой комисст хандив тусламжаа өгсөөр байна. Аймгийн боловсролын салбарынхан 8,2 сая, Монголын зүүний хүчний холбооны Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүлэгчид нэг сая төгрөгийн хандивыг өглөө.

Мөн 1994 оны төгсөлтийнхөн амны хаалт, гар ариутгагч зэрэг эд материал, аймгийн ЗДТГ-ын хамт олон гурван сая, Сүхбаатар ХААН банкны зүгээс нэг сая төгрөгийг тус тус хандивлаад байгаа билээ.

Аюулт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, орон нутагт илэрсэн тоихолдолд бэлтгэл бэлэн байдлыг хангах зайлшгүй нөхцөл байдал тулгараад буй энэ үед эд материал болон хөрөнгө мөнгөний дэмжлэг хамгийн хэрэгтэй байгааг онцлоод аймгийн Онцгой комиссоос ААНБ, иргэдийг хандив өргөхийг уриалж байгаа юм. 

Связанные новости