Их аварга Хакүхо 4, Какүрюү 3 даваатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-11 17:31:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо сумогийн ордонд /2020.03.11/ үзэгчгүй явагдаж байгаа Хару башёгийн 4 дэх өдрийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал, Окиноүмиг /Магаэшира-2/ уватенаге мэхээр хаяж 4 даваатай болов.


Их аваргатай хамт 4 сумоч 4 даваатай тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Энэ башёд 1 унаатай яваа 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Такаясүг /М-1/ цукиотоши мэхээр унагаж 3 даваатай болсон бол Озэки Такакейшо, Дайэйшог ошидаши мэхээр хаяж 1 унаатай байна.


Сэкиваке Асанояма, Комүсүби Хокүтофүжиг сукуинаге  мэхээр хаяж 4 даваатай болсон бол Хокүтофүжигийн унаа, даваа тэнцэв. Энэ өдөр Сэкиваке Шодай, Энхог давж 3 даваа, нэг унаатай тэмцээнээ үргэлжлүүлж байна.


Монгол сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, учраа бөх Такарафүжид сукуинаге  мэхээр унаж 3 унаатай болов. Азүмарюү /М-16/ С.Тодбилэг энэ өдөр Мейсэйг /М-17/ хатакикоми мэхээр унагаж 3 дахь даваагаа авсан бол Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Саданоүмиг /М-10/-г шитатенаге мэхээ хаяж даваа, унаа нь 2 болж тэнцлээ.

Связанные новости