Иргэд, аж ахуйн нэгжээс 147.3 сая төгрөг цугларчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-16 21:45:57
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисст иргэд, аж ахуйн нэгжээс нийт 147.3 /147.397.000/ сая төгрөг цуглараад байна. Үүнийг хэрхэн зарцуулахыг Онцгой комиссын хурлаар шийдвэрлэх бөгөөд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, халдваргүйтгэлийн бодис, хэрэглэлийг нөөцлөхөд зарцуулна. Мөн урьдчилсан байдлаар халдваргүйтгэлийн автомашин авахаар судалж байна.

Өнөөдрийн байдлаар  иргэд, аж ахуйн нэгжээс 10715 ширхэг амны хаалт, нэг удаагийн хамгаалалтын хувцас 200 ширхэг, гар ариутгагч бодис 10 литр, 300 ширхэг бээлий, халуун хэмжигч 2 ширхэг, цэвэр ус болон дархлаажуулалтын бүтээгдэхүүн цуглараад байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-50 сая, “Ора металл” ХХК-10 сая, “Төгөл” групп -10 сая, “Ачит Ихт” ХХК-10 сая төгрөг буюу нийт 39 иргэн, албан байгууллага 147 сая 397  мянган төгрөг хандивлаад байна.

Хандивын мөнгийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 29-ний 271 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ыг үндэслэн зарцуулна.

 

Связанные новости